Уншигчдын сэтгэгдлээс…

Сайн байна уу?

Таны фб олсондоо их баяртай байна. Би 2010-н оны үеэс өөрийн тань блогыг уншиж эхэлсэн. Фэйсбүүк нээхэд нь бас их дагаж уншдаг байлаа. Монголоос өөр газар аялж, зугаалж үзээгүй, амьдралын талаар ойлголтгүй 15-тай охины нүдийг нээж өгсөн маш сонирхолтой блогууд бичдэг байсан тань өнөөгийн намайг олоход их тусалсан шүү. Баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Амжилт.

Chamd ene odriin mendiig hvrgey. Chinii fb-iig meddeggui bj bgad web saitaar chin orj olloo. 2010-2011 onuudad chinii blogiig idewhitei unshdag blaa. Ter ued bi lgbt hvmvvsiin hvreelel dund oroogui bsn ym. Chinii bichsen vgnvvd nadad uneheeer ih uram zorig ogdog bailaa. Chinii blogiig unshsanaar bi oorigoo olj awsan. 2011 onoos lgbt hvmvvstei taniltsaj, nadtai ijilhen iim hvmvvs mgld bgd vneheer ih bayrlaj bsanaa odo ch todhon sanadag ym. Angi amidrald sn muu humuus zondoo bga ch awah geehin uhaanar handaj l amidarch bn da. Hair durlal, zowlon shanalal, az jargaltai moch, dogdlol gd l bvhii l zviliig amsaj mederch yawna.

Sain baina uu, Yuna egchee.

Tanii blog ergeed neegdsend ih bayartai baina. Suuliin 2 honog bur ajil deeree ch togtoj chadahgui unshsaar dotnii hun shig min sanagdah bolson baina. Tand gerel gegee buhniig husie.

Sain bna uu.

Sanamsargui FB uhaj yvaad uuriin chini blogiig olood sonirhon shimten buten udurjin gunigtai, nulimstai, aidas tugshuurtei, bayar huurtei unshlaa. Minii hezee ch tusuuluugui gaihaltai ertunts bna. Chin setgeleesee oilgoj, hairlah husel turj bna. Zugeer neg uruvdsun setgel bish. Uneheer ih berhsheeliig tuulan garch azjargaltai amidarch bgaagaar chini baharhaj bayarlaj bnaa. Olon Humuust uram zorig, itgel naidvar ni, zuv zamiig zaah luujin ni bgaarai.

Sain uu,

Blogiig ni unshij duuslaa. Heden odor utasnaas salku, bus, metrond buuh estoi buudalaa ch anzaarkuu hed heden udaa ch heteren, shimten unshij duuslaa. Miland irwel heleerei, medeej bolomjtoi bol. Yadahnaa hamt coffee uuwal bayrtai baina aa. Bvh zvild ni amjilt husiya!

Ахиад эхнээс нь бүгдийг нь уншиж байна. Хуучин нэг сайхан төгөлдөр хуурын ая явдагсан. Сэтгэл хөдлөөд сайхан байнаа. Амжилт хонгор минь.

Хамгийн дотны найзаа харж байгаа мэт яасан их догдлол баяр хөөр вэ хэхэ. Ийм сайхан бүсгүй эргэн ирж блогоо дахин дэлгэсэнд маш их баяртай бн. Урьд нь блогийг нь нойргүй хонон байж уншаад тэр бүх мэдрэмжийг мэдрэх үнэхээр гайхалтай бж билээ. Хэд хоногийн өмнө дахин тэр мэдрэмжийг мэдрэн шөнөжингөө уншин хонолоо. Дахин гайхалтай бөгөөд илүү сайхан мэдрэмжийг оллоо. Хөөрхөнөөдөө цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Дахиж битгий биднийгээ орхиорой гэж хүсэх байна.

Сайн байна уу, Юна

Чамд захиа очих өдрийн мэнд хүргэе. Чамтай холбоо барих өөр арга байхгүй болохоор мэйл бичиж сууна. Би 27 настай нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Жирийн л нэг эмэгтэй, бас чиний блогийн байнгын уншигч. Хэзээ хамгийн анх чиний блогийг уншсанаа санахгүй юм. Ямартай ч банжигаас эхэлсэн санагдана. Одоо бол чи аль хэзээний миний танил дотны хүн минь юм шиг санагдах болжээ. Сая чиний дурсамж 60-г уншчаад л сууж байна. Цааш нь бич лдээ. Заримдаа чиний сэтгэл яг минийх шиг эмзэгхэн байдаг, блогоор чинь сэтгэл санаа эмзэг үедээ шагайвал дагаал намирчихдаг. Гэнэт нэг хүн мэйл бичихлээр гайхжил байгаа байх. Үнэндээ бол хорвоо ертөнцийн талаар үзэл бодлоо хуваалцаж энгийн сайхан яриа өрнүүлдэг найзтай болохсон гэж маш их хүсдэг юмаа. Би найзаар дутсан хүн бишээ. Надаа маш их найз бий. Дотны найзууд ч хэд хэд бий. Гэвч би гэдэг хүн бусдын хувьд нээлттэй чөлөөтэй хүн юм шиг байвч дотроо хаалттай хүн шиг байдаг юм. Өөрийнхөө талаар нээлттэй бус гэхүү дээ. Яг дотоод сэтгэлийг угт сэтгэл сэмлэх үгээ хэн нэгэнд хэлж чаддаггүй. Блог хөтлөх гэж үзсээн. Над мэт хүн бол бичиж чадахгүй юм билээ. хэхэ, инээд хүрээд байхын. Хэрвээ надад хүн ийм юм бичвэл би лав сайнаар бодохгүй байсан байхаа. Надаа хариу бичих бичихгүй нь хамаагүй э, зүгээр л ингээд бичсэн чинь сайхан санагдаад байхын. Би лав хэзээ ч чам шиг байж чадахгүй байсан байхаа. Блогтоо дурсамжаа үргэлжлүүлээрэй. Надаа маш их таалагддаг. Чиний өөрийнхөөрөө байдаг хуурамч биш зан чинь үнэхээр сүүүпер күүл шүү. Зоригтой байгаарай үзэсгэлэнт бүсгүй минь, амжилт.

цааш унших