03.05.2010

03.05.2010

Өнөөдөр НҮБ дээр очиж бүртгэлийн ярилцлагаа гүйцээсэн. Нэг ч гэсэн том алхмын ард гарлаа. Ярьсан бүхнийг маань надад дахин уншиж өгч, нэгд нэгэнгүй тэмдэглэн авсан эсэхээ хянуулдаг юм байна. Хүний амь амьдралыг шийдэх ажил учир хариуцлагатай ханддаг нь сайхан сэтгэгдэл төрүүлэв. Ямар ч ихэмсэг хямсагнуур зангүй, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй яасан гоё хүмүүс НҮБ-д ажилладаг юм бэ. Хэлээгүй үлдсэн юм байна уу, нэмж ярих зүйл байвал ярьж болно шүү гээд л. Би яахав, чаддагаараа уйлж байгаад л хамаг амьдралаа тоочлоо. Эргэн сөхөхгүй, хэнд ч ярихгүй гэж бодож байсан тэр бүх муу муухай дурсамжуудыг сөхнө гэдэг шийтгэл юм шиг санагддаг юм байна.

Түүнээс гадна визний асуудал ярвигтай байгаа гэнэ. Цагаачлалын алба дээр нь очиж хугацаагаа сунгуулах ёстой байжээ. НҮБ-ээс тийшээ хүсэлт явуулсан гэж хэлсэн.