07.05.2010

07.05.2010

Үс маань энэ эрчээрээ ургавал удахгүй нэг л өдөр урт, намирсан үстэй болох байх, тийм үү. Монголд байхад овоо ургачихсан байж билээ. Даанч ажилд орох гээд юу ч үгүй тайрчихсан. Тайрсан ч гэж дээ, өөрөө л хайч барьж байгаад хуйхандаа тулгаад бүгдийг нь өм цөм хайчилчихсан. Ядаж байхад хоригдлууд олноороо өршөөлөөр суллагдаж байсан үетэй давхцаад балай юм болсон шүү. Хүмүүс муухай хараад л.

За тэр ч яахав. Өмсч ирсэн ганц эрэгтэй гуталны минь ул хагарчихсан, гарч ороход хүндрэлтэй л байна. Бороотой үед хагарсан хэсэг рүү нь ус ороод оймс шал нойтон. Бороо нь хувингаар цутгах шиг орох юм. Шинэ гутал авах мөнгөгүй юм чинь салаад унах хүртэл нь аргалаад чирж байхаас.