10.05.2010

10.05.2010

Манайх байрладаг давхар тэр чигээрээ Пакистан, Индонез, Энэтхэг, Филиппин, Тайланд, Африк хүмүүсээр дүүрэн. Бүгд л дүрвэгч юм уу, цагаачилж ирсэн бололтой. Пакистанчууд нь бол бүр ах дүү, хамаатан саднаараа байдаг юм шиг харагдав.

Өнөөдөр тусламжийн байгууллага дээр очиж будаа агшаагч гуйж авлаа. Оюутан байхад өрөөндөө нэг будаа агшаагчтай, түүн дээрээ бүх төрлийн хоол хийж иддэг байсан даа. Будаа агшаагчныхаа автомат унтраалгыг сэрээгээр хөшиж тээглүүлж байгаад л болгочихно. Монголчуудын аливааг “монголчилдог” тэр зан нь авууштай шүү. Гэртээ ирж сайхан хөлс асгарам халуун будаатай шөл хийж идлээ. Хамгийн дуртай хоол минь.

Хувцсаа угаах гэтэл угаалгын түмпэнгүй болохоор арга мухардав. Будаа агшаагчтай болсондоо баярлаад түмпэн гуйхаа мартчихжээ. Маргааш дахиж очоод гуйна аа. Энд ирсэнээс хойш хэтэрхий нэрэлхүү зан ер нь дэмий юм байна гэж үнэн голоосоо бодох болов.