10.05.2010

Манайх байрладаг давхар тэр чигээрээ Пакистан, Индонез, Энэтхэг, Филиппин, Тайланд, Африк хүмүүсээр дүүрэн. Бүгд л дүрвэгч юм уу, цагаачилж ирсэн бололтой. Пакистанчууд нь бол бүр ах дүү, хамаатан саднаараа байдаг юм шиг харагдав. Өнөөдөр тусламжийн байгууллага дээр очиж будаа агшаагч гуйж авлаа. Оюутан байхад өрөөндөө нэг будаа агшаагчтай, түүн дээрээ бүх төрлийн хоол хийж иддэг байсан даа. Будаа агшаагчныхаа автомат унтраалгыг сэрээгээр хөшиж тээглүүлж байгаад л болгочихно. Монголчуудын аливааг “монголчилдог” тэр зан нь авууштай шүү. Гэртээ ирж сайхан хөлс асгарам халуун будаатай шөл хийж идлээ. Хамгийн дуртай хоол минь. Хувцсаа…

11.05.2010

Цагаачлалын албанаас хариу ирээгүй тул визээ сунгуулах ажил маань бүтэл муутай. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Цагаачлалын албаныхан намайг визний асуудал шийдэгтэл хорих газар түр саатуулна гэсэн. Яагаад гэвэл визнийхээ хугацааг хэтрэхээс өмнө сунгуулах ёстой атал миний хугацаа хэдийнэ өнгөрөөд удаж байгаа. Гэхдээ “Энд ирсэн шалтгаан, сэтгэл зүйн байдлыг чинь бодолцвол саатуулахгүй байх, бид тайлбар бичиг явуулсан” гэж НҮБ-ын ажилтан хэлсэн л дээ. Гэснээс, манайх байрладаг гудамж буюу Jordan Road-ээс хэдхэн минут алхаад шөнийн зах байдаг юм байна лээ. Өчигдөр шөнө очиж үзлээ. Хүмүүс энд тэндээс гарч ирсэнээ “Брэндийн цүнх сонирхох…

12.05.2010

Өглөөний мэнд. Гадаа бороо орж байна. Яаж гадаа гарна аа. Гуталны минь хагархай ул руу ус ороод хэцүүдэх байх даа. Ерөөсөө углаашаа өмсөөд явчихсан ч болохгүй юмгүй шүү дээ. Энд намайг хүн таних биш, хэнээсээ ичиж нэрэлхэх вэ. 13.00 цаг.  НҮБ дээр уулзалтын цагаа хүлээгээд сууж байна. Коридор нь нам гүм, нойр хүрэх шиг. Хөх саарал өнгийн дүрэмт хувцастай хамгаалагч залуугаас хаанаас ирсэнийг нь асуутал “Непал!” гэж хариулж байна. Яг монгол хүн шиг царайтай юмаа. Хоол олгодог цэг хавиар ч непалчууд их байдаг юм билээ. Анх хараад монголчууд юм болов…

15.05.2010

Сэтгэлд нээх том хар чулуу тээглэчихээд байгаа юм шиг л. Монголоос явсанаас хойш бүтэн нойртой хоносон шөнө цөөхөн, бухимдуу, сэтгэл санаа сул дорой, юу ч болсон нулимс асгарах гээд байдаг болчихжээ. Үгүйсгэж, мартахыг оролдох нь утгагүй ч гэлээ өнгөрсөнөө үргэлж сөхөн ярьж, сэтгэл зүйн хувьд байнга өнгөрсөндөө амьдрах нь тэр чигээрээ зовлон байдаг юм байна. Ямартаа ч амьд, эсэн мэнд байгаа болохоор цаашид амархан бууж өгч болохгүй шүү. Хүнд хэцүү өдрүүд хожим бишгүй л ирэх биз, тэр бүрийг хатуужилтай байж л давна шүү дээ. Үхэл бол гарц гэж бодож болохгүй…

16.05.2010

Ашгүй нэг юм визээ сунгуулж санаа амарлаа. Хорьж, цагдсангүй. Дүрвэгчийн асуудлаа шийдэгдтэл долоо хоног бүр Цагаачлалын албан дээр очиж бүртгүүлэх ёстой гэсэн. Цагаачлалын албаны ажилтнуудынх нь зан харилцаа авах юмгүй. Эмэгтэй хувцаслаад очсоныг ч хэлэх үү хиймэл үсээ ав, нүүрний будгаа арилга гэж зандраад л. Эмэгтэйчүүдийн бие засах өрөөнөөс хүртэл хөөгдөж гарч энэ тэр. Хүний тооноос хасагдчихсан яваа юм биш үү, ер нь. Уг нь НҮБ-ын ажилтан хэлсэн юм л даа. Дүрвэгчийн статусаа аваад гурав дахь орон руу очтолоо аюулгүй байдлаа бодолцоод эмэгтэй хувцас өмсөх хэрэггүйг зөвлөмөөр байна гэж. Үгэнд…

18.05.2010

Нээрээ, Цагаачлалын албаныхан намайг визний асуудал шийдэгдтэл түр саатуулсан бол саатуулах газарт нь өнгөрүүлсэн өдөр бүрийнхээ талаар сонирхолтой тэмдэглэл бичиж аваад үлдэх юм шүү гэж бодож байсныг яана. Монголд байхад нэг удаа Шар хадны эмнэлэг дахь амьдралын тухай сурвалжлага хиймээр санагдаад, өөрөө өвчтөний дүрд тоглож хэд хоног эмнэлэгт хэвтэх төлөвлөгөө боловсруулж суусан маань санаанд оров. Солиотой байгаа биз. Айж эмээхээ мэдэхгүй, балчир байж дээ. Angelina Jolie-гийн дүр бүтээж, бүтээсэн дүрээрээ Оскар хүртсэн “Girl, Interrupted”-ыг үзсэн үү? Тухайн үед тэр киног үзчихсэн байж таарсан нь сониуч занг гижигдсэн байх аа. За…

21.05.2010

Сэтгэл санаа ямар байна гэж үү? Bob Dylan-ий “Moonshiner”-ыг Cat Power-ын дуулснаар сонсонгоо архи уугаад, согтоод, юу ч бодохгүй сайхан тасраад унамаар байна. Шантармаар юмаа, үнэхээр шантарч байна. Хэлэх үг, хийх үйлдэл бүр минь хараа хяналтын дор, ингээд дөрвөн хананы дунд зүв зүгээр сууж байгаад өнгөрсөнд амссан бүх зовлон, доромжлолыг давтаж ярина гэдэг…Галзуурах нь ээ. Хэнд ч ярихыг хүсч байгаагүй бүхнээ шүү!!! Гэхдээ хүнд итгэх хэрэгтэй. НҮБ-ын ажилтнуудаас эхлээд надад туслахаар хичээж буй энэ олон хүнд итгэж байж л би хүсэл мөрөөдөлдөө ойртоно.

22.05.2010

Ээж над руу хэрэгцээний бага сага мөнгө шилжүүлье гэв. Өөр сонин сайхан юу байхав, камерны ардаас ээжийг харж баахан уйлж авлаа. Блогоо эрчимтэй хөтлөөд эхэлсэн болохоор интернэтэд орох шаардлага байна аа. Уг нь гэрийн ойролцоо хямдхан интернэт кафе олсон. Олон цагаар суувал үнэ нь хямдардаг. Жишээ нь, зургаан цаг суухад 25 хонг конг доллар. 24 цагаар ажилладаг юм билээ. Тэртээ тэргүй шөнө унтаж чадахгүй удаж байгаа тул шөнийн 00.00 цагт ороод өглөөний 06.00 цаг хүртэл тэнд интернэт ашиглаж болно л доо. Яваандаа мөнгөтэй болвол тэгье гэж бодоод байна. Одоохондоо олдож…

01.06.2010

Монголд Эх үрсийн баяр болоод гоё байгаа байх даа…Энд нам гүм л байна. Хүүхдийн баярыг монголд өргөнөөр тэмдэглэдэг дээ. Хүүхэд бүр шинэ хувцасаа өмсчихсөн, ууттай бэлэгтэйгээ талбай дээр цуглаад л, янз бүрийн уралдаан тэмцээн зохиогдоод л. Би гэхдээ жаахан байхаасаа баяр болгоноор шинэ хувцас өмсөхдөө дургүй, “хачин” хүүхэд байсан шиг байгаа юмаа. Нэг удаа надад шинэ хослол авч өгөх гээд зах руу дагуулаад явахад нь “заавал шинэ хувцас өмсөх албатай юм уу” гээд уурлаж байсан тухай ээж дурсаж ярьдаг юм.

04.06.2010

Залуу нас ганцхан олдоно. Энэ царай зүс, бие хаа, гоо үзэсгэлэн гээч чинь хэмжээ, хугацаатай. Байгаа дээр нь байгаагаа чим, гоёж гангал, буд, өдөр бүр залуу насаа өнгөл, өөрийгөө гайхуул, өрөөл бусадтай танилц, нөхөрлө, хорвоо дээр ганцаараа мэт эрх чөлөөтэй бай, чамаас илүү гоо үзэсгэлэн үгүй гэсэн шиг бардам алх, ганцхан олдох залуу насаа дураараа л эдэл, учир нь чиний залуу нас ирсэн шигээ буцна, энэ чинь цаг хугацаатай, залуу насандаа хийморьлиг бай!