Уншигчдын сэтгэгдлээс-НЭГ

Sain bna u, Chamd ene odriin mendiig hvrgey. Chinii fb-iig meddeggui bj bgad web saitaar chin orj olloo. 2010-2011 onuudad chinii blogiig idewhitei unshdag blaa. Ter ued bi lgbt hvmvvsiin hvreelel dund oroogui bsn ym. Chinii bichsen vgnvvd nadad uneheeer ih uram zorig ogdog bailaa. Chinii blogiig unshsanaar bi oorigoo olj awsan. 2011 onoos lgbt hvmvvstei taniltsaj, nadtai ijilhen iim hvmvvs mgld bgd vneheer ih bayrlaj bsanaa odo ch todhon sanadag ym. Angi amidrald sn muu humuus zondoo bga ch awah geehin uhaanar handaj l amidarch bn da. Hair durlal, zowlon shanalal,…

Юнагийн өдрүүд буюу Недерландаас-Нэг

15.12.2010, Недерланд Улс, “Schiphol” нисэх онгоцны буудал Үүр цайх хараахан болоогүй байгаа бололтой. Хонг Конгоос бараг арван хоёр, гурван цаг нисч байж Недерланд хэмээх улсад хөл тавив. Нэрнээс нь өөр мэдээлэлгүй шахуу. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, гоёмсог гэрэл чимэглэлээр дүүрэн “шөнө болдоггүй” Хонг Конг-д жил орчим байж байгаад энд ирсэн анхны сэтгэгдэл гэвэл “Ямар гээчийн газар хүрээд ирэв ээ!?”. Хагас өдрийн өмнө л дулаахан Хонг Конг-д нимгэн цамцтай гунхаж явсан атал Недерландад цастай, хүйтэн өвөлтэй нүүр тулав. Дээр нь цүнхтэй хувцаснаас өөр эд хөрөнгөгүй, сохор зоос ч үгүй, хэл усыг…

Хоёр

Хоол хийж идэх гэтэл сав суулга, халбага сэрээнээс эхлээд гал тогооны хэрэгсэл юу ч байхгүй, бэлэн юм идчихээд хоносон. Өглөө нь хариуцсан хүн дээрээ дахиад очтол хайрцагтай цоо шинэ сав суулганы ком гаргаж өгөнгөө “Недерланд хэлээс монгол руу орчуулга хийх хүн өдөр ирнэ. Өрөөндөө бэлэн сууж байгаарай” гэв. Цагаачийн газрын дүрэм журам гэхчилэн нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэл өгөх юм байна. Хутга олдсонгүй, аяга ч үгүй. 55 евроноос үлдсэн мөнгөөрөө хямдхан аяга таваг, хутга юм уу томхон заазуур олж авсан нь дээр бололтой. Тийм ч юм байхгүй, ийм ч юм…

Гурав

Болд ах монголчуудынхаа дунд нэр хүндтэй, чадал хүрэх хэмжээгээрээ хүмүүст тус дэм болоод явдаг юм байна. Өөрөө недерландад олон жил болж байгаа учир хэл усыг нь мэддэг, хууль дүрэм нь хэрхэн үйлчилдэг тухай мэдлэг, мэдээлэлтэй. Тиймээс ч түүнээс тусламж хүссэн, орчуулга хийлгэх гэсэн монголчууд гэрээр нь байнга орж гарна. Биднийг гэрт нь очиход ч дүү болон хүргэн хоёроос нь гадна өөр хэд хэдэн монголчууд угтлаа. “Аан Энхриймаа…Чиний талаар сонссон, уншсан” гээд л танимхайрсан нь хоорондын харилцааг төвөггүй, хялбар болгосон сайн хэрэг байв. Танихгүй, мэдэхгүй хүмүүстэй нүүр тулж, трансжендэр эмэгтэй гэдгээ…

Дөрөв

Төрсөн өдөрт хамт оролцсон хүмүүсийн зарим нэг нь “Чамайг Недерландад явж байна гэж сонссоон” гэхэд нь ирээд гурав дөрөвхөн хонож байгаа миний тухай яаж сонсов оо гэтэл “Яагаав нөгөө чамд орчуулагч хийсэн залуу, Энхриймаа гэдэг сайхан гар манай энд ирчихсэн байна лээ ш дээ гээд л ярьж явсан”. Хувь хүний нууцыг хууль эрх зүйн хүрээнд хамгаалдаг ийм оронд, тийм өндөр хариуцлагатай ажил хийдэг байж арай ч дээ. Орчуулагч хүмүүс бусдын нууцыг задлахгүй байх тангараг өргөдөг гэж өөрөө ярьсан, тэр тангарагаа биелүүлж байгаа нь хаана байна. Эх орондоо амьдрахад амь насанд…

Тав

Баяр ахын хэрэглэдэггүй хуучин утсыг нь дугаартай нь хамт түр хэрэглэхээр зээлж аваад цагаачийн байр руугаа явлаа. “Ганцаараа явж чадна биз дээ, төөрвөл залгаарай” гэхээр нь “чадалгүй яахав” гэчихсэн. Амстердамаас Утрехт руу, Утрехтээс гэр рүүгээ хүртэлх замд хэд хэдэн нийтийн тээвэр солих хэрэгтэй болж таарав. Уг нь хэрэндээ хичээгээд л, гэрээ олж очно гэдэгтээ тун чиг итгэлтэй явтал нэг л биш дэг ээ. Буруу л яваад байх шиг, таньж мэдэхгүй байшин барилга, орчин харагдсаар эцэстээ төөрсөн минь гарцаагүй болов. Трэмнээс автобус руу, автобуснаас галт тэрэг рүү, галт тэрэгнээс буцаад трэм…

Зургаа

Шинэ хутга худалдаж аваад хоолоо хийхээр бэлдэх зуураа хуруугаа эсгэчихсэн. Гүнзгий эсгэснийх, хүрэн улаан цус хаа сайгүй. Боож тогтоох боолт сэлт ердөө юу ч байдаггүй ээ. Сандрахдаа хажуу өрөөнийхөө хаалгыг тогштол хүнгүй бололтой, онгойлгосонгүй. Коридор нам гүм. Ашгүй гурав дахь өрөөний эзэн эмэгтэй үүдээ нээв. “Уучлаарай, Та англиар ярьдаг уу” гэхэд минь урдаас мэдэхгүй хэлээр хэдэн үг хэлээд инээмсэглэхээр нь хуруугаа харуулж, тусламж эрж яваагаа дүрслэн үзүүлтэл “oh, ok ok” гэж давтангаа түр хүлээгээрэй гэсэн янзтай долоовор хуруугаа гозолзуулж дохиод цааш эргэв. Хормын төдийд шархны лент, марли хоёр авчирч хурууг…

Долоо

Монголчуудын шинэ жилийн баярт оролцож үзлээ. Цомхон аятайхан тэмдэглэдэг юм байна лээ. Яаж би овоо тэр өдөр саа маатай богино даашинз өмсч таарсан юм. Өдөр нь шинэ жилд орох бодол огтхон ч байгаагүй, тийм юм болно гэдгийг нь мэдээгүй Утрехтээр юм хум үзэж сонирхож явсан. Болд ахыг утасдаж хэлэхэд нь эхлээд “хэрэггүй ээ, очихгүй” гэчихээд дараа нь санаа бодол тэнд, баяр дээр л гүйгээд байв аа. Тэгээд мэдээж орой нь тэвчилгүй зориод очлоо. Уг нь анх энд ирэхдээ монголчуудтай нэг их нийлж дотносохгүй, тэгэх нь шинэ улс орны орчин, соёлд…

Найм

Хамт зураг авахуулсан монголчууд зургуудаа фээсбүүктээ оруулсан байхаар нь би бас өөрийнхөө фээсбүүкт оруулчихсан. Гэтэл монголын мэдээллийн вэбсайтууд тэдгээр зургуудыг зөвшөөрөлгүй хуулж аваад нийтэлчихжээ. “Недерландын хэдэн хулгайч нартай авахуулсан зургууд нь л байна ш дээ” гэх мэтээр зурган дээр цуг байгаа хүмүүсийг элдвээр хэлж доромжилсон сэтгэгдлүүд дүүрэн байна гэнэ. Таньдаг хүмүүс нь олж харчихаад “Өчнөөн жил хайгаад олохгүй байсан хүн маань энд сууж байна” гээд л заримынх нь нэр ус, монголд хийж байсан ажил төрлийг нь хүртэл дэлгэж л дээ. Гэтэл цөмөөрөө над руу дайрч, намайг барьж идэцгээх дөхөв. Би…

Ес

Недерландад ирээд хэдийнэ гурван сар гаруй болжээ. Цагаачийн газрынхаа хоёр монгол гэр бүлээр хааяа зочилж, Амстердамд Баяр ахынхаар хэсч, хамтдаа шоудаад амьдрал гомдоллох юмгүй л өрнөж байна. Даваа гаригт бүртгүүлэхээс өөр хийх зүйл цагаачийн газарт байхгүй учраас ажлын өдрүүдийг заримдаа Баяр ахынд өнгөрүүлнэ. Айлын гэр цэвэрлэх зуур нь хань болж гангар гунгар хийнэ. Тоос соруулах гэхчилэн ажилд нь аар саарханаар үе үе туслаад л. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ. Цэвэрлэдэг айлуудаар нь явах сонирхолтой. Гэрийн эздийнх нь олон янзын түүх, амьдралын хэв маяг гээд л недерландчуудын талаар маш их…