Арав

2011 оны долдугаар сар. Өчигдөр хамаатны залуу мессэнжэр хаяг руу минь зурвас илгээсээр орж ирсэнд ихэд гайхав. Түүнтэй уулзаагүй бараг найман жил болсон юм уу даа, тэгэхэд хэн хэн нь жаахан хүүхэд байж. Гэхдээ үүнээс ч өмнө, бараг ухаан орсон цагаасаа бид нэгнээ мэднэ л дээ, хамтдаа тоглож өссөн юм. Түүнээс хамаатнуудынхаа надад хандаж байгаа хандлагын талаар олж сонсов. “Манай удамд ийм хүн байгаагүй, удмын нэр гутаасан бузар амьтан” гэж байна гэнэ ээ. Надаас өөр трансжендэр эмэгтэй манай удамд байгаагүйг яаж ч мэдээд байгаа юм. Ийм адгийн араншинтайг нь мэдээд…

Арван нэг

Яг одоо Недерландад шөнийн 02.00 цаг болж байна. Сүүлийнхээ гормоныг уусан. Маргааш эмийн сан орж дахиад шинийг авна. Гормоноос гормоны хооронд өрнөх шинэ амьдрал минь. Өдөр ирэх тусам л улам аймхай, уяхан, уйламхай, гомдомтгой, ядрамтгай болох би. Урьдны дайчин, хүчтэй зан ааш хаачсан нь мэдэгдэхгүй алга. Ганцаараа байхыг хачин ихээр хүснэ. Бичээд л, зураад л, сонсоод л баймаар… Хүмүүс хэзээ ч хэн нэгний сэтгэл рүү өнгийн харж чадахгүйгээ мэддэг мөртлөө нэгнээ дандаа мэрнэ, эмтэлнэ. Эцэстээ энэ бүхэн хэнд нь хэрэгтэй юм бэ, мэдээж хэнд ч хэрэггүй. Огт хэрэггүй зүйлд бид…

Арван хоёр

Монгол хүнтэй дахин уулзахгүй гэчихсэн байж байсан ч нөгөө Недерландын захад амьдардаг гей хосууд шүүх хуралд гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь татгалзаж чадсангүй. Недерландад амьдрах эрх олгох эсэх тухай шүүх хурал нь, тийм чухал зүйл болоод тусламж хүсч байхад нь яаж үгүй гэх вэ. Өмгөөлөгч нь ч гэрчээр ирж оролцохыг хичээнгүйлэн хүссэн тул зөвшөөрчихөв. Ерөнхий шүүгч, түүний нарийн бичиг, цагаачийн албаны төлөөлөгч, манай тал \хоёр гей ах, өмгөөлөгч, орчуулагч г.м\ гээд л ерөнхийдөө цомхон бүрэлдэхүүнтэй болж байна. Би яахав дээ, шүүгчийг асуухаар нь монгол дахь ижил хүйстнүүдийн амьдралын тухай мэддэгээ…

Арван гурав

Ирээдүйд зохиолч болохыг мөрөөддөг арван гуравхан настай еврей охин Анна Франк 1942-1944 онд фашизмын мөрдөлтөөс зугтан байшингийн хонгилд нуугдан амьдарч байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж байсан ба түүний өдрийн тэмдэглэл нь дайны хүнд өдрүүдийн гэрч болж үлдсэн билээ. Тэр бол дайны хөлд хэлмэгдсэн гэм зэмгүй зургаан сая хүний өмнөөс фашизмын эсрэг үгээ үлдээж, хойч үеэ энх тайван эв нэгдэлд уриалан дуудаж чадсан гайхамшигтай охин. Анна Франкын амьдардаг байсан гэр нь одоо “гэр музей” болсон. Тэднийх манайхаас ойролцоо буюу Prinsengracht-д байрлана. Тиймээс ч өдөр бүр гэрийнх нь үүдэнд урт дараалал үүсгэн зогсох зуу…

Арван дөрөв

Тамхиа хаясан. Тамхийг би хэдэн удаа хаясанаа ч мартжээ. Гормоны эмчилгээнд харшилхаас эхлээд эрүүл мэндэд маань хортойг эмч хэлсээр байтал хаячихаж чадахгүй хэрэглэсээр байсандаа ичиж байна. Миний амьдрал бол миний амьдрал, миний эрүүл мэнд бол миний л эрүүл мэнд. Цагаа тулахаар хэн миний өмнөөс зовж, хэн миний өмнөөс өвдөх юм бэ? Мэдээж хэн ч тэгэхгүй. Хүнд хэцүү мөчүүдийн ихэнхид би орь ганцаараа л байсан даг. … 2011 оны наймдугаар сарын 18. Европын жирийн л нэгэн уйтгартай, бүүдгэр өдөр. Өнөөдөр эмнэлэг орсон. Эндхийн эмийн сангууд бүх төрлийн эмийг эмчийн бичигтэйгээр л…

Арван тав

Нэгдсэн эмнэлгийнх нь Жендэрийн тасагтай холбоо тогтоолоо. Хүйс солих мэс заслыг амжилттай хийсэн олон жилийн туршлагатай эл эмнэлгийн хяналтад орсоноор айдагаа авдартаа хийчихэж байгаа л гэсэн үг дээ. Оочер дараалал ихтэй байдаг шалтгаанаар цагаачийн газрын эмч захиа явуулснаас хойш найм, есөн сарын дараа хүлээн авч уулзаж байгаа нь энэ. Эмнэлэг дээрхи анхны уулзалтын өглөө. Цаг эрт товлогдсон байсан учир эрт босох шаардлага гарав. Хувцаслах, нүүрээ будах, үсээ янзлахаас эхлээд өндөр өсгийт дээр хэчнээн минут алхаж байж трамвайн буудал хүрэх гээд л нарийн тооцоолохгүйгээр бүтэшгүй. Хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй асар…

Арван зургаа

Сэтгэл зүйчтэй уулзах үеэр бид хүнд итгэх итгэлийн талаар ярилцлаа. Уулзалтын дараа юу гэж бодсон гэхээр, би хүнд итгэдэггүй бус харин ч хэтэрхий их итгэдэг нь миний алдаа байжээ. Тэгээд итгэл, сэтгэл рүүгээ ус цацуулсаар хаширчихсан, дахин хэн нэгэнд итгэнэ гэхээс зүрхшээдэг, болгоомжилдог болчихсон. Тиймээс хүнд итгэж сурах биш харин хүнд итгэх итгэлээ хэрхэн эргүүлж сэргээх талаар цаашид ярилцахаар болов. Ер нь сэтгэл доторхио уудалж ярьж баймаар юм байна. Хов жив, хэл амнаас эмээгээд монголчууд тэр бүр сэтгэлээ нээгээд байдаггүй. Сэтгэл өвтгөсөн бодол, дурсамжуудаа улам нэмээд л, сэтгэл дотроо тийм…

Хүмүүс ойлгохгүй байгаа зүйлээ битгий доромжилж байгаасай!

Үхэлтэй хүн бүр нүүр тулна. Тиймээс айдаггүй. Харин үг хэзээ ч үхдэггүй болохоор л би бичих дуртай байдаг. Хожим энэ хорвоод оршин байсныг минь гэрчлэх учир бичээд л байвал. Энэ амьдралын цаг, мөч бүр дахин олдохгүй үнэ цэнэтэй юм чинь уйлж байсанаа, уурлаж байсанаа, инээж, баярлаж, дуулж, бүжиглэж байсанаа, ганцаардсанаа, үгүй бол ганцаардмаар байгаагаа, хааяа дэндүү новшийн санагдах хүмүүний ертөнцийг үзэн ядаж байсанаа, заримдаа шагшин магтаж суудагаа гээд л амьдарч байсан хором бүрийнхээ тухай дурсамжаа бичээд үлдээчихмээр. Эртээд намайг учиргүй үзэн яддаг, ойлгодоггүй гэх нэгэн монгол эмэгтэй их л цэвдэгээр…

Арван долоо

Жирийн л нэгэн өглөө… Утасны хонх түгшүүртэй хангинахад цочин сэрэв. Ухаан мэдрэлээ алдсан мэт гүн нойрсжээ. Урьд орой хэрэггүй шахуу улигт бодлууд толгойд эргэлдсээр унтаж чадахгүй тарчилж хэвтсэн сэн. Гэтэл энэ орчлонгоос зуу зуун хором холбоо тасарчихаад ийнхүү буцаад хүрээд ирэх гэж. Сонин шүү, унтах гэдэг. Унтаж байх хооронд юу болж байгааг мэдэхгүй байх нь бүр аймаар. Аан бас, мэдээж утасны хонх ингэж эд эс хямартал чарлахгүй, их аятайхан, намуухан эгшиглэдэг байвал зүгээр тухай хэсэг бодлоо. Нээх гоё жазз юм уу, төгөлдөр хуурын тансаг аялгуу…Тэр аялгуутай хамт хэн нэгний уруул…

Арван найм

Хааяа нэг чатаа нээхээр хүмүүс чиний зураг тэр сайтад байна, энэ сайтад байна, чиний талаар ингэж бичсэн байна гэлцэх юм. “Недерландад очжээ”, “Нэрээ Юна болгон өөрчилжээ” гээд л бичсэн байна гэнэ ээ. Бас зөндөө элдвээр хэлж “матарласан” сэтгэгдлүүд байна гэнэ ээ. Яалтай вэ!? Байж л байхаас, бичиж л байхаас. Тэртээ тэргүй Монголд олонд танигдлаа гээд надад таван цент ч ирж наалдахгүй. Наалддаг бол гутлынхаа өсгийг засуулахад нэмэрлэх сэн. Хүний нутагт өнөө маргаашаа бүтээх гэж явахад тэр ч лай байна аа. Гэхдээ болсон, болоогүй зургууд тавьж хамаг амьтны хараал зүхлийг над…