Баяртай эх орон минь буюу Монгол дахь өчигдөрүүд-Нэг

Сэтгэл зүрх маш олон жил ганцаардаж, цөхрөнгөө барах дөхсөн байсан болохоор ч тэр үү монголд тийм олон гей залуус байдгийг олж мэдсэнээс хойш нэг л хачин гэгэлгэн, аль болох л их цагийг тэдэнтэй хамт өнгөрүүлмээр санагдах болов. Ер нь би яагаад ингэж ял мэт амьдарч, ажиллах ёстой юм бэ гэж бодогдох. Шоу цэнгээн хөөж дураараа зугаацмаар, дүрсгүйтмээр. Миний мэдэхийн л би гэдэг хүн ухаан орсон цагаасаа хүмүүсийн ярьдагаар “номын хүүхэд”, цагийг ихэвчлэн ном уншиж, зураг зурж, эсвэл цаас даавууны өөдсөөр ямар нэгэн бүтээлч зүйл хийхийг оролдож өнгөрүүлдэг байв. Өвөө эмээ…

Хоёр

Болдоотой уулзсаны дараа нийтлэлээ бичээд хэвлүүлчихэв. Түүнээс олигтой шинэ зүйл олж сонсоогүй, юм асуухаар урдаас “тий ш дээ, байдаг ш дээ халдвартай хүмүүс” гэхээс хэтрээгүй. Харин нийтлэлдээ хэрэгтэй ганц чухал зүйл олж мэдсэн нь гей залуус тогтмол үзлэг шинжилгээнд хамрагддаг учраас ДОХ-ын халдвар тээж байгаа эсэх нь тогтоогддог бол гетеросекс хүмүүс энэ төрлийн шинжилгээнд хамрагдах нь ховор, тэдний дунд хэчнээн халдвар тээгч байгааг тогтоох хэцүү байдаг гэнэ. Яахав, монголчууд муу юм болохоор л нөгөө муусайн гомо нар гээд бүх бурууг чихчихдэг юм байна л даа, хөөрхий. Гэтэл бодит байдал дээр…

Гурав

Гамбуушийн утас руу дахин залгаж өөрөөс нь хувь хүнийх нь үүднээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлтэл “яг одоо Энх тайвны гүүрний дор байрлах зочид буудал дээр хүрээд ир” гээд хаягыг нь өгөв. Гэнэтийн хариунд нь цочирдоод ч тэр юм уу ганцаараа явмааргүй санагдаад бас нэгэн найз охиноо хамтдаа явъя хэмээн ятгаж дөнгөв. Оюутан болсоноор миний амьдралд гарсан хамгийн эерэг өөрчлөлт нь санаа сэтгэл нийлсэн сайн найзуудтай болсон явдал л даа. Бүгдээрээ охид. Тэгээд найзыгаа дагуулан нөгөө буудал руу нь очтол ресепшн нь Гамбуушийг дөнгөж саяхан гараад явчихсан гэв. Таксинд мөнгөө…

Дөрөв

Өдөр хоногууд үргэлжилсээр л…Гамбуушаас ярилцлага авах төлөвлөгөө бүтэлгүйтсэнээс хойш онцын сонирхолтой зүйл тохиолдсонгүй, шинээр гей хүнтэй танилцъя гэж бодсон ч үгүй. Хааяа нэг чатанд орохдоо л зарим нэг хүмүүстэй үг солихоос хэтрэхгүй. Утас руу залгадаг, мессэж бичдэг нь бол хэвээрээ. “Би энд зочид буудалд байна, хүрээд ир, ууж идье”, “Багш мэргэжилтэй, итгэж болох хүн байна шүү, танилцъя” гээд элдэв янзын санал ирнэ. Болдоо болон чаталсан хэдэн хүнээсээ гей залуус ер нь “шинэ хүн”-ий араас ингэж уйгагүй мөшгидөг, утасны дугаарыг нь өөр хоорондоо солилцдог гэх мэтийн онцгүй зүйлс сонсч байсныг ч…

Тав

Залуус эрүүл мэндийн төв дээр очсоноос хойш бараг жил гаруйн хугацаанд гей амьдралаас зайгаа барьж, зарим нэг хүмүүстэй хаа нэгтээ чатлах, мэр сэр танилцъя гэсэн утасны дуудлага, мессэжэнд нь хариулах төдий л харилцаа холбоотой байв. Ажил ихтэй. Гол нь их сургуулиа төгсөхөөс урьтаж олны танил хүмүүстэй хийсэн ярилцлагуудаа эмхэтгэн ном бүтээх санаатай эртнээс гүйсээр, тэр хүсэлдээ хүрч “Өчигдөр” нэртэй анхны номоо өлгийдөв. Хүний наймааны эсрэг асуудал хөндсөн нийтлэлүүдээрээ “Үнэн” сониныхоо “Оны шилдэг”-ийн шагналыг авч, Нийслэлийн шилдэг залуу алтан медалиар энгэрээ мялаасан гэхчилэн баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд ч давхцаж,…

Зургаа

Ерөнхийлөгчтэй хамт томилолтоор явж ирээд шууд ажлын амралтаа авч Дархан руу гэрээ зорив. Дархан зундаа айхтар бүгчим, ялангуяа сүүлийн хэдэн жилд шар элсээр шуураад тухгүй. Уйтгартай, хийх юмаа олж ядан байтал мессэнжэрт танилцаж байсан Отгоо хэмээх залуугаас мессэж ирлээ. Тэр бас Дарханд гэртээ ганцаараа байна, уулзаж буу халах уу гэв. Гей ертөнцөд ер нь нэг хүнтэй л танилцчихвал холбоо сүлжээгээ маш хурдан тэлж болно. “Дарханд таньдаг гей залуу байна уу” гэхэд л хариуд нь дор хаяж хоёр гурван хүний утасны дугаар хүлээж авах жишээтэй. Мэдээж хэсэг мессэжлэнэ, сонирхол нийцвэл уулзана….

Долоо

Амралтаа дуусгаад намар ажилдаа эргэн ороход намайг улстөрийн алба руу шилжүүлж, парламентын сурвалжлагчаар томилох болсон тухай сүрдмээр мэдээ угтав. Дөнгөж арван есөн нас хүрэх гэж яваа, улстөрийн амьдралаас хол надад төдий хэрийн хариуцлага үүрэх нь сүрдмээр байхаас өөр яах вэ. Гэхдээ ажил төрөл урагштай, ахиж дэвшиж буйд баярлана. Ер нь тэгээд ч чадна гээд хүлээлгэж байгаа итгэлийг нь буцаах аргагүй.  Сониныхоо 85 жилийн ойгоор залуу үеийн төлөөллөөр нь сонгогдож, Дуурийн театрын нандин тайзнаа “Үнэн” сониноос төрөн гарсан үе үеийн сэхээтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн өмнө тавьсан илтгэлдээ цаашид улам сайн ажиллахаа…

Найм

Цонхоор тусах нарны гэрэлд угалзлан үзэгдэх дүнсэн тамхиных нь утааг хуруугаараа эсгэн тоглож “Өвөө, өвөө, одоо ийшээ үлээ, одоо тийшээ үлээ” хэмээн эрхэлж суусан цаг өчигдөрхөн юм шиг. Он цагийн уртад нэр хаяг нь хэдийнэ балартсан орос чихэрний төмөр савнаас тамхиа гаргахад нь бушуухан зэрэгцэж суугаад нэрж эхлэхийг нь тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тийм эгэл дурсамжууд хожим юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэтэй санагдах юм даа. Ээж оюутан ахуйдаа бие хүнд болсон тул төрүүлээд хоёр сар орчмын дараа л намайг өвөө, эмээтэй үлдээгээд сургууль руугаа буцсан юм. Аав гэдэг хүн…

Ес

Хоёр эрэгтэй хүн амьдарч байгаа болохоор ч юм уу, үгүй бол сэтгэл байгаагүй юм уу, мэдэхгүй. Гэртээ хоол ч хийж идэхгүй, орж унтах л төдий. Хүсвэл хааяа доод давхарын кафед гурилтай шөл захиалж идчихээд л… Амралтын өдөр хамтдаа гадуур гарахаар болоод сууж байтал юу болсон юм гэнэт Ганзогоос мессэж ирээд, тэрийг нь Нямка олоод харчихаж. -Хэн юм? -Чамд ямар хамаатай юм. Яахаараа тайлбар тавиад сууж байх ёстой гэж. Аваад суусан авгай нь байгаа биш. Үхсэн мэт таг чиг байж байсанаа ингээд л дураа хөдлөхөөр юу ч болоогүй юм шиг мессэж…

Арав

Хайр гэж юу юм бэ! Хайргүйгээр амьдарна гэдэг байсан хүн нэг мэдсэн чинь найз залуутай болчихсон, түүнийгээ хардангуй “хэн чам руу мессэж бичээд байдаг юм бэ” хэмээн шалгааж сууна. Дассан сэтгэл байв уу, “хайр аа” гэдэг үгэнд нь уярав уу. Гаднаа “балай золиг вэ” гэж хүлээж авсан боловч битүүхэн догдолж, гэгэлзсээр явж л дээ. Жил гаруйханы өмнө хэрэв хэн нэгнээс, тэр тусмаа эрэгтэй хүнээс хайрын үг сонсох тухай бодол толгойд орж ирсэн бол өөрийгөө солиорсонд тооцох байлаа. Гэтэл энэ бүхэн нүдний өмнө өрнөөд байдаг. Биеэ чимхэж үзмээр. Гэнэтийн их эрх…