Арван нэг

Сэтгэл санаа тавгүй…Хэдэн сарын турш гей ертөнц, гей амьдрал гэж гүйснийхээ горыг амсаж, ажлын бүтээмж дордсоор л. Харсаар, мэдсээр байх боловч нэгэнт нээгдсэн сэтгэлийнхээ үүдийг хааж дийлэхгүй. Хүсэхгүй гэвэл үнэнд ойр ч юм уу. Ээж хотод ирээд явахдаа ажлын газраар дайрч тагнуул хийсэн бололтой баахан хов зөөж утасдав. -Ажлынхан чинь чамайг сүүлийн үед өмнө нь харагдаж үзэгдээгүй залуучуудтай нийлж алга болоод байгаа гэсэн шүү. Юун хүмүүстэй орооцолдоод байгаа юм бэ? -Хэрэгтэй үед минь анхаарал халамж тавиагүй байж одоо юу болоод миний амьдралд хошуу дүрээд эхлэв ээ, та. Ходоодоо би өөрөө…

Арван хоёр

Миссийн тэмцээнд оролцогчид даруйхан ирж анкетаа бөглө гэлээ. Нямка, Ганаа, Оюук гурвыг дагуулаад ЗЭМ дээр очлоо. Анкет нь биеийн өндөр, харьцаа, жин, хобби, хэлэх дуртай үг, хүндэлдэг хүн гэсэн асуултуудтай юм. Биеийн харьцаа хүртэл байхдаа яахав дээ, инээдтэй. Ер нь сүүлийн дөрөв таван жилийн “Гоёл” наадам, “Miss World Mongolia”, “Miss International Mongolia”-г сурвалжилж топууд, тэргүүн миссүүдтэй нь найз нөхдийн холбоотой явдаг надад бол өөрөө мисс болох гээд, биеийн харьцаагаа хэмжүүлээд зогсоно гэдэг итгэмээргүй хэвээрээ. Үүнээс гадна шинээр эмэгтэй нэр бодон олж, түүнийгээ анкет дээрээ бичих хэрэгтэй гэв. Хүний санаанд үлдэх…

Арван гурав

Нямкагийн ажил, хичээл, зугаа цэнгэл гурав, миний ажил, зугаа цэнгэл хоёр давхцаад хэн хэнд маань л ачаалалтай, хүндхэн өдрүүд.  Модод хэдийнэ навчсаа үдчихсэн, орчин тойрон хачин хоосон үзэгдэнэ. Цас үе үе хялмайлж эхлэхтэй зэрэгцэн ажлын эгч нарын хаях үг ч ихэссээр. “Манай дүүг яагаад л гэнэт баахан бүсгүйлэг эрчүүд дуудаад байдаг болов” гэх. Хэрэв хэл амнаас хол байхыг хүссэн бол гей найзуудаа ажил дээрээ урьж уулзах нь анхнаасаа буруу байж дээ. Гэхдээ хүнээс ичих зүйл би юу хийсэн юм, хүний нүднээс нуугдаж дөлдөг нөхөрлөл гэж хаана байсан юм. Байгаа маань…

Арван дөрөв

Нямкагийн тухай хов жив тасрахгүй. Хүн рүү хайрын мессэж хүртэл явуулсан байна гэнэ. Би ямар нүдээрээ харсан биш, итгэхгүй гэх боловч хүн л болсон хойно сэтгэл хөндүүрлэнэ. Амьдралд уг нь өөрийгөө эрт ухаан сууж, аар саар асуудлуудыг тойроод гарахаар болсон гэж бодож байсан сан. Гэтэл яагаад энэ удаад ийм хөнгөн хуумгай зүйл хийв ээ. Үзээгүйгээ үзэх гэж яарав уу. Цаг нь ирэхээр хайр дурлал өөрөө хүрээд л ирдэг байтал түүнийг олж авах гэж яарах хэрэгтэй юм уу. Зүгээр нэг шохоорхол, энгэр зөрүүлсэн эрийнхээ хэлсэн ганц үгийг хүчээр шахуу үнэн болгох…

Арван тав

Тэмцээний бэлтгэл хийх нэрээр ЗЭМ рүү дахин очлоо. Нэлээд олон хүн байна. Бишүүрхсэн хэвээрээ, Нямкаг бараадангуй сууж байтал бэлтгэлийн өрөөнд хоёр өндөр хүүхэн орж ирэв. Яг ч эмэгтэй хүмүүс биш бололтой. Аан, нөгөө Ану гэдэг нь мөн байна! Өмнө нь Улсын Их Дэлгүүрийн ойролцоо анх түүнийг ойроос харж байсан юм. Нүүрээ будаад, эмэгтэй хувцас өмсчихсөн болохоор эрэгтэй хүн гэж төсөөлөхөд бэрх байсан. Харин хамт явж байгааг нь огт мэдэхгүй боловч нэрийг нь Бурмаа гэдэг гэнэ. Хоёулаа нуруу туруу сайтай, ааш аяг нь ч аальгүй гэж жигтэйхэн. Яаж ингэж амьдардаг байна…

Арван зургаа

Зарим хүмүүс бэлгийн чиг баримжааныхаа золиос нь байх сонголтоо өөрсдөө хийдэг юм биш үү. Хэн ч намайг ойлгодоггүй, хэн ч намайг ойлгохгүй, амьдралаа харанхуй жижигхэн ичээндээ ичиж барахаас өөр замгүй гэсэн гутранги үзэлтэй. Үзэн ядалт, гадуурхалтын эсрэг хэзээ ч тэмцэж босоогүй хэрнээ хэдийнэ буугаад өгчихсөн, ирээдүй байхгүй гэдэгт өөрийгөө итгүүлчихсэн. Хүсэл мөрөөдөлгүй амьдралыг амьдрал гэх үү. Мөрөөдөл хүнийг маргааштай золгуулж, хүн мөрөөдөхөө болих үед, мөрөөдөлгүй болох үеэсээ л амьд биш юм шигээр амьдарч эхэлдэг мэт. … Намайг наймдугаар ангид байхад дүүгийн бие муудаж, ээж түүнийг аваад хотод эмчлүүлэхээр явсан юм….

Арван долоо

Ээж байн байн эхнэр хүүхдийн сэдэв хөндөх болж, дүү ч дэргэдээс нь үг нэмэрлэж “Агаа та хэзээ хүнтэй суух юм бэ” гэх нь тээртэй. Эхнэр аваад үр хүүхэдтэй болчихсон гей залуус олон байдгийг мэдэх авч би хувьдаа тэгж чадахгүй. Тийм амиа бодсон араншин надад байхгүй. Эмэгтэй хүн гэдэг дэлгүүрийн лангуун дээрээс худалдаж аваад өмсдөг хувцас хэрэглэл ерөөсөө биш. Бүхэл бүтэн бие хүнийг насан туршдаа зөвхөн баг халхавч төдийхөнд тооцож амьдрах нь зөв гэж үү. Бүхэл бүтэн хүний амьдралыг юман чинээ тоолгүй нөмөрт нь нуугдаж хорогдохын тулд л насан туршдаа “хайртай”…

Арван найм

Урт хар үс, уран гоё даашинзтай үзэгчдийн өмнө алхаж, үзэмж гоо сайханаа гайхуулах Энхриймаа. Зүүдлээд байгаа юм шиг л байлаа. Шидэт дагина дохиураа дохиод л хормын зуур намайг Үнсгэлжин болгочихсон мэт. Толинд хараад л зогсоод баймаар. Жинхэнэ “би”-тэйгээ, өнөөдрийг хүртэл энэ бие дотор нуугдсан жинхэнэ өөртэйгээ уулзах уулзалт ийм гэнэтийн байна гэж яаж төсөөлөх вэ. Олон жил, олон зуун саад тотгор, нулимс ганцаардлын эцэст өөрийгөө олжээ гэсэн тэр ер бусын мэдрэмж. Нээх ёстой хаалгаа хэдийнэ нээжээ. Энэ бол би! Энхриймаа бол би юм байна! Найзууд маань төрсөн өдрийн баярын мэнд хүргэн дуу…

Арван ес

Дархан хот маань шинэхэн цас, цэнгэг агаартайгаа хамт тослоо. Ганаа надтай зам нийлэв. Ажлаас авсан чөлөө дуусаагүй, гэртээ хэд хоног амаръя даа. Ганааг ээжтэй танилцуулж байсан болохоор нэгнийхээ гэр орноор орж гарахад амар. “Миний шинэ найз” гээд дагуулаад очиход намайг эрэгтэй найз нөхөдгүйг мэдэх ээж эхлээд хачирхан хүлээж авсан ч иймээ тиймээ юм ер асуугаагүй. Нүдэнд дулаахан хүү гээд ам сайтай байдаг юм. Бас Ганаагийн дүү нь ээжийн шавь. Тэгээд л бид хоёр Дарханд ирэхээрээ салж хагацахгүй. Хааяа Ганаа манайд, хааяа би тэднийд очоод хоночихно. Дүүг маань сургуульд нь цуг…

Хорь

Тэртээ тэргүй ажлаасаа чөлөөтэй байгаа юм чинь асуудалд хэтэрхий их сэтгэл хөдлөлөөр хандаж, хямарч, хар бараан бодолд автахаас илүү хэсэг харзнаад үзэхээр шийдлээ. Сэтгүүлч сурвалжлагч нарыг оруулахгүй байх дээр анхаарч ажиллана, харуул хамгаалалт бий, хаалттай тэмцээн гээд л бүлтрээд байсан, хаана байна!? Ажилгүй болвол би амьдралгүй боллоо л гэсэн үг. Хариуцлагыг нь тэд үүрэх юм уу? Тэмцээнд дурандаа оролцсон нь миний хохь болоод үлдэх үү? Эрх ашгийг минь хамгаалж байгаа нь энэ үү, чааваас даа! …Хотод буцаж ирлээ. Ажилдаа ороход хэд хоног дутуу. Хэл ам битгий гараасай, хүн амьтан намайг…