Хонг Конг-д бичсэн тэмдэглэлүүдээс

18.04.2010 Сайн уу, тэмдэглэлийн дэвтэр минь. Чи бид яг одоо Хонг Конг чиглэлийн хурдан галт тэргэнд явж байна. Өдрийн 13.08 цагт Бээжингээс хөдөлсөн. Улаанбаатараас Эрээн хот, Эрээнээс Бээжин, Бээжинд галт тэрэгээ хүлээж өнжсөн хоёр өдөр гэх мэт. Өөрийнхөө хайрладаг, өөрийг минь хайрладаг тэр олон хүнээс энэ удаа алхам алхамаар бус харин хил хилээр алслан холдож байгаа нь юутай их уй гашуу, ямар их сэтгэлийн зовлон бэ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрөөрөө оршин байхыг хүссэнийхээ төлөө “минийх” гэх бүхнээсээ сэтгэлээрээ холдсон нь багадаад байсан бололтой. Одоо бүр ингээд биеэрээ цөллөгдөж яваадаа итгэж…

19.04.2010

Хонг Конг чиглэлийн галт тэрэг дотроо л…Хоёр, гурван цагийн дараа гэхэд зорьсон газраа хүрэх бололтой. Ямар амьдрал, ямар адал явдал хүлээж байгаа бол гэж бодохоор айдас хүрэх шиг…Хэн ч тосч авахгүй бол яах вэ?! Таньж мэдэх хүнгүй балрах байх даа. Бээжинд байхдаа уг нь интернэт орж ЛГБТ төвийнхөнтэй холбогдтол Хонг Конг дахь нэгэн тусламжийн байгууллагын ажилтантай холбоо тогтоосон, тосч авах байх гэж хэлсэн. Итгэж, найдаж л сууя даа. Бээжинд интернэт кафед ороход урдаас “заавал пасспортоо үзүүл” хэмээн нэхдэг юм билээ. Дүрвэгчийн статус хүсэхээр зорьж явааг ч хэлэх үү, түгшээд л…

20.04.2010

Хонг Конг гэдэг чинь ямар халуун газар байдаг юм бэ, бүтэж үхэх нь ээ. Анх галт тэрэгнээс буухад л нэг тийм бэлбэгнэсэн бүлээн агаар залгигдах шиг болсон. Саунд байгаа юм шиг. Бээжинг бодвол бас хамаагүй давчуу юмаа. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын дундуур зогсоо зайгүй сүлжилдэх үй олон хүмүүстэй зэрэгцэн үл ойлгох олон янзын үг хэллэг чихэнд цуурайтах нь над мэтийн сониуч хүнд содон л мэдрэмж төрүүлэх. Юм бүхэн л шинэ, сонин. Урьд нь ямар хилийн дээс алхаж байсан удаатай биш дээ. Улаанбаатарт оюутан болоод очиж байсан маань л гэрээсээ хамгийн…

23.04.2010

Өнөөдөр НҮБ дээр очиж бүртгэлийн ярилцлагаа өглөө. Яагаад энд ирсэн, яагаад дүрвэгчийн статус хүсэх болсон шалтгаанаа товчхон тайлбарлах ёстой байсан ч ярилцлага маань бараг хоёр цаг гаруй үргэлжлэв. Тэгээд ч дууссангүй. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт цааш үргэлжлүүлцгээе гэсэн. Дараа нь дахиад бүх үйл явдлыг дэлгэрэнгүй ярих “урт ярилцлага” эхлэх юм билээ. Ингээд барагцаалаад бодвол нэлээд урт удаан хугацаа шаардах шинжтэй. Гэлээ гээд бууж өгч яагаад ч болохгүй. Хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй байж зорьсондоо заавал хүрэх хэрэгтэй шүү! Гэхдээ мэдээж хэзээ ч, хэнд ч дахиад ярихгүй гэж бодож байсан бүхий л…

29.04.2010

Өөр нэгэн тусламжийн байгууллагаас Хонг Конгын төвд байрлах байранд өрөө хөлсөлж өглөө. НҮБ-ын оффис, өмгөөлөгчийн ажил, хоол иддэг тусламжийн байгууллага гээд юм юмтайгаа ойрхон. Бүгд рүү нь алхаад л хүрчихнэ. “New Lucky House” нэртэй 16 давхар барилгын 16 дугаар давхарт. Хэмжээ нь инээдтэй жижигхээн. Урт нь зургаа, өргөн нь хоёрхон алхам гээд бод доо. Дотор нь нэг ор тавиад л өрөө дүүрчихнэ. Шүршүүр, бие засах суултуур хоёр нь хамт. Хэмжээ нь ч яахав, энэ их бүгчим халуунд усанд ороод байх шүршүүр байгаа нь их юм. Дүрвэгчдэд тусладаг ийм буянтай байгууллагууд…

30.04.2010

Энэ их чимээнд бүтэн нойртой хононо гэдэг худлаа юм байна. Том хотын сул тал нь юм уу даа. Чимээ тасрахгүй, чих дүнгэнээд л…Толгой өвдөнө. Шөнө шумуул хазаад байх шиг, даарах шиг. Нөмрөөд унтах хөнжил ч байхгүй. Томхон куртка, наанадаж ноосон цамц ч болтугай байсан бол нөмрөөд унтах сан. Даанч бүгдийг нь Бээжинд хаячихсан. Аягүй л бол ачааны мөнгө төлөх болно гэж болгоомжилсон санаатай. Ачаа, тээш гэж сүйдтэй юм ч байгаагүй дээ. Өмссөн хувцаснаасаа гадна нэг жижиг гар тээштэй. Гандан буурахгүй ээ бас, тээшиндээ гурав дөрвөн эмэгтэй цамц, даашинз, хоёр ээлжийн…

02.05.2010

Цаг хугацаа хурдан өнгөрч байна аа. Өнөөдөр өмгөөлөгчийнхөө ажил дээр очно. Монголын ЛГБТ төвийнхөнтэй холбогдох ёстой. Өмгөөлөгч маань америк гаралтай хятад бүсгүй. Мөрнөөсөө ялимгүй дээгүүр тэгшхэн тайрсан өтгөн хар үс, будаг энгэсэг огт хүргэдэггүй байх гэмээр эрүүл бор арьстай, хурдан хурдан алхаад л харваас нэг тиймэрхүү халдаж боломгүй мэт хүчирхэг эмэгтэй. Ер нь эмэгтэй хүний хамгийн гоё чимэг, хамгийн хүчтэй зэвсэг нь мэдлэг боловсрол гэж боддог шүү. …Эртээдээс хойш яаж хэл хүргэх учраа олохгүй байсан боловч өчигдөр интернэт ашиглан ээж рүү мессэж бичиж сайн явж ирсэнээ, сайн сууж буйгаа дуулгасан….

03.05.2010

Өнөөдөр НҮБ дээр очиж бүртгэлийн ярилцлагаа гүйцээсэн. Нэг ч гэсэн том алхмын ард гарлаа. Ярьсан бүхнийг маань надад дахин уншиж өгч, нэгд нэгэнгүй тэмдэглэн авсан эсэхээ хянуулдаг юм байна. Хүний амь амьдралыг шийдэх ажил учир хариуцлагатай ханддаг нь сайхан сэтгэгдэл төрүүлэв. Ямар ч ихэмсэг хямсагнуур зангүй, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй яасан гоё хүмүүс НҮБ-д ажилладаг юм бэ. Хэлээгүй үлдсэн юм байна уу, нэмж ярих зүйл байвал ярьж болно шүү гээд л. Би яахав, чаддагаараа уйлж байгаад л хамаг амьдралаа тоочлоо. Эргэн сөхөхгүй, хэнд ч ярихгүй гэж бодож байсан тэр…

07.05.2010

Үс маань энэ эрчээрээ ургавал удахгүй нэг л өдөр урт, намирсан үстэй болох байх, тийм үү. Монголд байхад овоо ургачихсан байж билээ. Даанч ажилд орох гээд юу ч үгүй тайрчихсан. Тайрсан ч гэж дээ, өөрөө л хайч барьж байгаад хуйхандаа тулгаад бүгдийг нь өм цөм хайчилчихсан. Ядаж байхад хоригдлууд олноороо өршөөлөөр суллагдаж байсан үетэй давхцаад балай юм болсон шүү. Хүмүүс муухай хараад л. За тэр ч яахав. Өмсч ирсэн ганц эрэгтэй гуталны минь ул хагарчихсан, гарч ороход хүндрэлтэй л байна. Бороотой үед хагарсан хэсэг рүү нь ус ороод оймс шал…

09.05.2010

Өөр нэг тусламжийн байгууллагаас дүрвэгчдэд үнэгүй хоол хүнс өгдөг юм байна. Тиймээс нөгөө нэг тусламжийн байгууллага дээр байн байн очиж хоолонд оочерлох хэрэггүй боллоо. Эхлээд оффис дээр нь очиж гэрээ байгуулсан. “Хүнс авах эрхтэй” гэсэн зөвшөөрлийн хуудас өгч байна лээ. Түүнийгээ бариад олголтын цэг дээр нь очиж хүнсээ авсан. Байрлал нь манайхаас холгүй. Хоёр гурван ширхэг лууван, нэг бөөрөнхий байцаа, хагас кг үхрийн мах, өндөг, хэдэн кг цагаан будаа, нэг том талх гэх мэт. Арав хоног хэрэглээрэй гэсэн. Урьдчилж бэлдээд уутанд хийчихсэн байв. Тэр олголтын цэг дээр нь өнөө л…